x

Ө.Энхтүвшин: 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шуурхай зохион байгуулна

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад орон сууц олгох асуудлыг хэлэлцсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж 1300-1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулахаар болсон. 

Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууцны батламж гардуулснаар энэ ажил хэрэгжиж эхэлсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийн эхэнд тодотгов. Орон сууцаа тус хөтөлбөрт хамруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ны дотор НОСК-д захиалга өгөх юм. Ингэхдээ, барилга нь 100 хувь дуусаж, улсын комисс хүлээж авсан байх, чанарын шаардлага бүрэн хангасан хэдий ч мкв-ын үнэ харьцангуй хямд байх гэсэн шаардлага тавих аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин, "Өмнө нь гарч байсан алдааг бид давтахгүй. Тухайлбал, НОСК дээр гарч байсан алдаа одоо ч хууль шүүхийн байгууллагаар явж байна. Тэр нь өөрийн хамаарал бүхий компанийнхаа орон сууцыг чанар үл хамааран төрийн мөнгөөр худалдан авч иргэдэд тулган өгч байсан явдал. Имй дутагдал гаргаж болохгүй. Орон сууцанд орох эрх авсан иргэд орон сууцнуудаас өөрөө сонгож авах боломжтой" хэмээв. Мөн тэрээр, "Урьдчилгааны асуудалд уян хатан зохицуулсан. Тухайлбал, урьдчилгаа төлөх боломжгүй байгаа иргэн сар бүр төлөх мөнгөө тохироод явахыг зөвшөөрнө. Нөгөө талаас урьдчилгаа төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөөд сард төлөх мөнгөний хэмжээг багасгахыг мөн дэмжинэ" хэмээгээд энэхүү хөтөлбөрийг 6-7 дугаар сард хэрэгжүүлж дуусгана хэмээлээ. 

Орон сууцанд хамрагдах иргэнийг  УИХ-аас баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан Засгийн газрын журамд тодорхой заасан гэдгийг тодотгов. Тухайлбал, ХӨСҮТ, Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, хил хамгаалах, тагнуул, гаалийн байгууллага болон УСУГ-ын цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа зарим албан хаагчийг хамруулах ажээ. 

Эхний ээлжинд тус хөтөлбөрөөр 1300-1500 айлыг орон сууцаар хангах бололцоотой гэсэн тооцоо гарсан байна. Энэ сарын 20-ноос өмнө Нийслэлийн ЗДТГ-т орон сууцны онлайн үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан иргэд орон сууцныхаа сонголтоо хийх юм. НОСК-аас тухайн орон сууцыг худалдан авч, иргэдтэй гэрээ байгуулах аж. 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас 100 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Барилга хот байгуулалтын яамнаас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээлд байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 1 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 51 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top