x

Тусгай үүргийн онгоц Токио руу хөөрлөө

Гадаад улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн ээлжит онгоц өнөөдөр 08:09 цагт Токио руу хөөрлөө. 

Уг онгоцоор 270 орчим иргэн эх орондоо ирнэ хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн. 

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор

  • бага насны хүүхэдтэй гэр бүл 52,
  • жирэмсэн болон асран хамгаалагчтай 13,
  • өндөр настан болон асран хамгаалагчтай 50,
  • хөгжлийн бэрхшээлтэй 5,
  • эрүүл мэндийн шалтгаантай 18,
  • виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20,
  • оюутан 86 буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм.

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 19:15 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.


Монгол Улсаас Токиод суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

  1. Тусгай үүргийн Токио-Улаанбаатар нислэг 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдэнэ.
  2. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 6 дугаар сарын 11-ний өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө
  3. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн "F" каунтер дээр өглөөний 11.30 цагт эхэлнэ.
  4. Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлж, Улсын Онцгой комиссын шуурхай штабаас сонгон шалгаруулсан иргэд явна.
  5. ЭСЯ-наас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж мэдэгдэх тул ЭСЯ руу залгах шаардлагагүй болно.
  6. МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж, тийзийг баталгаажуулах тул МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газар руу залгах шаардлагагүй болно.
  7. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
  8. Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10,000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Энэ сард төлөвлөгдсөн нислэгийн хуваарь:

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 59 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top