Бүгд Найрамдах Казахстан Улсаас монгол иргэдээ авчирч буй Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлөг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг онгоцоор "Монгол Улсын 175 иргэн эх орондоо ирэх бөгөөд үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Тусгаарлах байрны асуудлыг бүгдийг нь хуваарилан зохицуулсан" гэдгийг өнөөдөр УОК-ын Шуурхай штабын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлж байв.
БНКУ-д байгаа монгол иргэдээс 1,097 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байсан юм.



