x

Ж.Энхбаяр: Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-АТГ-аас хоёр ч Ерөнхий сайдыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна. Цагдан хорьсон өнгөрсөн 43 хоногийн хугацаанд тэднээс ганц, хоёрхон удаа л байцаалт авсан гэдгийг өмгөөлөгчид нь хэлдэг. Ер нь, энэхүү асуудалд та ямар байр суурьтай явдаг юм бэ?

-Мэдээлэл алга байна. Та нартай л ижил мэдээлэлтэй явна. Хуулийн байгууллага нь ажиллаж байгаа юм байна. Хүлээж, харахаас өөр сонголт алга даа. 

-Гэхдээ тэд гэм буруутай эсэхээ шалгуулахаар өөрсдөө АТГ-т очсон байдаг. Хууль, хяналтынханд шалгуулахаар өөрсдөө очсон хүмүүсийг цагдан хорьж, шалгаж байгаа нь хэр шударга үйлдэл вэ. Нөгөө талаараа тэд батлан даалтад гарч, шалгуулах өргөдлөө хүртэл өгсөн. Гэвч өргөдлийг нь хүлээж аваагүй. Арай, цаана нь улс төрийн ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз дээ? 

-Үнэхээр мэдэхгүй байна. Хууль, хяналтынхан ажлаа хийж байна. Шаардлага байна гэж үзсэн болохоор л хорих хугацааг нь сунгасан байх. Юм гэдэг чинь хязгаартай шүү дээ. Удахгүй мэдээлэл нь ил болно. Шалгах хугацаатай, тэр хугацаа нь дуусахаар бүх зүйл тодорхой болох байх аа.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь улс төрийн шийдвэр мөн үү?

-Мэдэхгүй байна. 

-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хэлмэгдэж байна гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ард түмэнд Оюу толгойн төслийг хөдөлгөх амлалт өгсөн, түүнийгээ л хэрэгжүүлсэн гэдгээ захидалдаа хүртэл дурдсан байдаг шүү дээ?

-Би бусадтай л адилхан мэдээлэлтэй байна. Мэдэхгүй байна. 

-МАН-ынхан өнгөрсөн хугацаанд намын даргаараа ажиллаж байсан, Засгийн газраа тэргүүлж байсан С.Баяртай уулзсан уу. Хэр анхаарал тавьж байгаа вэ?

-Уулзалгүй яах вэ. Очиж эргэлгүй яах вэ. Бид бүхэн хараад л сууж байна. Ямар л олиг байх вэ дээ. АН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга байсан хоёр хүн хоригдож байна. Энэ чинь Монгол Улсын асуудал шүү дээ. Энэ чинь маш том үйл явц. Юу болох вэ гэж хүн бүр л санаа зовж байна. Хүн болгон л харж байна. Олон хүн эргэлзэж байна. Янз янзаар л тайлбарлаж байна. Гагцхүү хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүй. Хурдан шалгаж, шийдвэр нь нэг тийшээ болоосой л гэж бодож сууна даа. 

-Гэхдээ Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн шөнө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Ер нь, албан тушаал хашиж байсан нөхдүүд цагдан хоригдоод ирэхээрээ ямар нэгэн өвчин, эмгэг хэлэх юм. Ганц С.Баяр дээр ч биш бүх хэрэг дээр харагддаг үйл явц л даа. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

-Ганц дарга нар биш л дээ. Хүний л асуудал. Анх би УИХ-ын гишүүн асан Х.Тэмшүүжинтэй 2008 онд бүх хорих ангиар явж үзсэн, ажилласан. Гэм буруутай нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслээгүй байхад цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан нөхөд бүгд л ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид очдог. Орчин нь маш хүнд шүү дээ. Үндсэндээ 9-10 ам.метр талбайд хоригддог. Дотроо бие засдаг. Маш чийглэг орчинтой.

Эх сурвалж: NEWSPRESS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bataa (66.181.160.78)
    temyyjin yneniig heljee byh ES nariin bogs dolooj OT,TT gereen deer ajillasan Solongo avgai shyy.Aldart Otgonbairiin dyy ene avgai odoo bolnoo
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Иргэн (122.201.24.112)
    Жирийн иргэдийнхээс хамаагүй дээр нөхцөлд хоьдог. Мөнгөтэй бол цагдан хорихын хоол халбагдахгүй дуртай хоолоо зхиалаад идчихнэ харилцаа холбооны асуудлаач зохицуулчихдаг л газар даа. Ялархаад нялцагнаад эмнэлэг дамжаад гоншигноод байлгүй хуульд захирагд. Хорих байгууллагын эмнэлэг бол маш хариуцлагатай ажилладаг эд нар шиг эрүүл нөхдийг эмнэлэг дамжуулна гэж байх ч үгүй. Тэгэхээр Баярыг эхний ээлжинд гаргаж авах улс төр л явагдаад эхэллээ дээ!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Боогий (103.10.23.184)
    Энхбаярынхаар бол буудалд байрлуулах юм байна л даа Жирийн иргэд хоригдож байвал энэ хүн ингэж ярих байсан болов уую
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 44 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 21 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 31 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 31 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top