x

Эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр түгээж, улс төржүүлж буй нь маш хариуцлагагүй үйлдэл

Польш улсад нас барсан оюутан наашаа ирэх хүсэлтээ гаргасан байсан эсэх талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

Тэрбээр асуултад хариулахын өмнө хэвлэлийнхэнд хандан "Гадаадад манай улсын иргэдийн эрх ашиг, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Гадаад харилцааны яам, Консулын газарт 24 цагийн турш ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйд Варшав дахь Элчин сайдын яам, Варшав хотод ажиллаж буй өргөмжит консул тэнд байгаа оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан, ар гэрт нь шуурхай мэдээлэл өгөөд ажиллаж байгаа.

Энэ бол харамсалтай тохиолдол. Өнгөрсөн жил манай улсын 128 иргэн гадаад улсад нас барсан. Энэ хүнд гарз хохирлын эцсийн дүгнэлт гараагүй байхад ар гэрт нь амиа хорлосон мэтээр мэдээлэл түгээж, улс төржүүлэн ашиглаж буй явдал нь маш хариуцлагагүй үйлдэл" хэмээгээд мэдээлэлд няхуур, болгоомжтой хандахыг уриалсан билээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Тэгэхэд ар гэрийнхэн нь манай хүүхдийг амиа хорлосон гээд байх юм. Маш даруу дөлгөөн хүүхэд байсан гэсэн.  

Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-8-нд шилжих шөнө 21 настай оюутан залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгаж байгаа нь албан ёсны мэдээлэл. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна.

Нэг залруулга хэлэхэд Польш улсад Засгийн газрын тэтгэлэгтэй 130 гаруй оюутан байдаг бөгөөд сургуулийн төлбөрийг Польш улсын Засгийн газар, амьжиргааны зардлыг Монгол Улсын Засгийн газар даадаг. Сар болгон тэтгэлэг өгдөг бус, жилд хоёр удаа хувааж өгдөг. Энэ жил тавдугаар сарын дундуур өгөх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон асуудал тухайн үедээ яригдаад Боловсролын яаманд уламжилж байсан. Нэгдүгээр сараас хойш тэтгэлгээ авч чадаагүй гэдэг нь ташаа мэдээлэл. 

Мөн нас барсан оюутан маань нутаг буцах хүсэлтээ гаргаагүй. Тэнд байгаа оюутнуудын сэтгэл санаа амаргүй, бухимдалтай байгааг бид сайн ойлгож байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 59 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top