x

Коннор Винникомбэ "Бадамлянхуа" хүүхдийн төвийг дэмжиж 7 хоногийн марафон алхалт эхлүүллээ

“Бадамлянхуа” хүүхдийн төвийн сайн дурын ажилтан Англиын иргэн ноён Коннор Винникомбэ тус төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 6 дугаар сарын 7-наас 14-ны өдрүүдэд7 хоногийн хугацаанд марафон алхалт эхлүүллээ. Ингэхдээ тэрээр өглөө 08:00 цагаас Сүхбаатарын талбай- Гачууртад байрлах Бадамлянхуа хүүхдийн төв- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар өдөрт 1 удаа 7 хоногийн турш алхаж байгаа бөгөөд энэхүү үйлдлээрээ “Бадамлянхуа” хүүхдийн төвд хандив өргөхийг иргэдэд уриалж байгаа юм. Тус төвийн үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг тэрээр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан "Ковид-19" цар тахлын улмаас “Бадамлянхуа” хүүхдийн төвийн хүүхдүүд өнгөрөгч 1 дүгээр сараас хойш гэртээ хөл хорионд орсон. Бид тэднийгсэтгэлийн хаттай, тэвчээртэй байлгахын тулд илүү тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ нь хүүхэд багачуудын сэтгэлзүйнэрүүл мэндэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юм. Иймд би 7 хоногийн хугацаанд марафон алхалт хийх бөгөөд энэхүү үйлсдээ зориулж хандив цуглуулах юм. Та бүхэн энэхүү сайн үйлсийг бүтээхэд намайг дэмжинэ үү” хэмээн уриалсан байна.

“Бадамлянхуа” хүүхдийн төв нь анх 1995 онд Австралийн иргэн Диди Ананда Каликагийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд ар гэртийнхэндээ хаягдсан, нийгмийн хүчирхийлэлд өртсөн тусламж зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг амьдрах орчин, хайр халамж, дэмжлэг үзүүлэн аз жаргалтай, бодитой, эерэг ирээдүйг бий болгох зорилгоор өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус төвд нийт 3 сартайгаас 18 нас хүртэлх 76 хүүхэд хамрагдаж байна. Тус төв нь төсвийн бус ТББ бөгөөд хүүхдүүдийг хоол хүнс, эрүүл мэнд, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэглээгээр хангах, хүүхдүүдийг хөгжүүлж, ядуурлын мөчлөгөөс ангижирахад нь туслах, хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмшүүлж, зөвлөгөө өгөх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдрах чадварыг нь сайжруулах, хүхэд бүрт халамж, анхаарал тавин мэдрүүлж, гэр бүлийн бүлийн хайраар дутаалгүй өсгөх, насанд хүрч, төвөөсөө явсан хүүхдүүдийг орхилгүйгээр үргэлжлүүлэн дэмжсэнээр тэдний амьдралыг илүү эрсдэлгүй болгож, ажилд орох, боловсрол эзэмшихэд нь туслах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.

Та бүхэн “Бадамлянхуа” хүүхдийн төвийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсвэл тус төвийн “Хаан” банкны 5033092691 (Бадамлянхуа Хүүхдийн Төв) тоот дансанд хандив өгөн өөрийн дэмжлэгийг үзүүлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 5 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 48 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 38 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 57 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top