x

Энэ зун 200,000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө

2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм.

2018 онд 202,000  өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд 6,000 өрх орон сууцанд орж, 30,000 орчим өрх цахилгаанаар болон бусад эх үүсвэрээр халаалтаа шийдэж, 177,000 өрх халаалтын зуухаар халаалтаа шийдээд байна. Эдгээр өрхүүд 2019-2020 онд 474,000 тонн сайжруулсан түлшийг хэрэглэжээ.  Энэ нь 2018 онд хэрэглэж байсан түүхий нүүрснээс 2 дахин багассан үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар 30,000 орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн.  Мөн Налайх дүүрэгт сайжруулсан түлшний зүүн бүсын үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ажээ. Энэ зун 200,000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө. Одоогийн байдлаар 30,000 орчим тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар айл өрхийн болон дулааны станцын түлшний  үнсийг 100 хувь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн үнсийг ангилж ялгах, тусад нь тээвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн хоёр хороо, Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд зохион байгуулж байна.

Дулааны станцын үнсийг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглахаар судалгааны ажил хийж байгаа ажээ. Мөн сайжруулсан түлшний үнсээр үнсэн үрэл хийж харгиа цэвэрлэх байгууламжийн бохир усыг шүүх туршилт хийжээ. Туршилтын үр дүн эерэг гарсан бөгөөд бохир усыг цэвэрлэх химийн хортой бодисуудыг 30-80 хувиар бууруулах боломжтой ажээ.
             

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 19 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 20 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 35 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 49 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 2 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 31 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 11 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top