x

Хүүхдүүд COVID-19-ийг ойлгоход туслах номын видео хувилбар монгол хэлээр гарлаа

COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэл дээр гарлаа.

Монгол Улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм. Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ.

Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас хэрхэн хамгаалах, шинэ, хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас үүдэн гарах сэтгэл санааны хүндрэлийг хэрхэн даван туулах талаар энэхүү номонд өгүүлнэ.

Номыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дэмжлэгтэйгээр унших зориулалттай бөгөөд видео номыг мөн тэдний дэмжлэгтэйгээр хамт үзэх хэрэгтэй.

Видео номоос гадна Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд зориулан цөөн тооны хэвлэмэл ном бэлэн болоод байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагаас 10,000 хувийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийт 9 дүүрэг, 21 аймагт түгээх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүлээлгэж өглөө.

Харин Хүүхдийг Ивээх Сан нь Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, зорилтот 7 аймаг, нийслэлийн 3 дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг хамтрагч байгууллагуудад 3,750 хувийг түгээхээр зэхэж байна.

“Чи бол миний баатар” нь “Inter-Agency Standing Committee” буюу олон улсад хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулж ажилладаг НҮБ-ын байгууллага, үндэсний болон олон улсын байгууллага, ТББ-ын хамтарсан “Байгууллага хоорондын байнгын хороо”-ны Онцгой нөхцөл дэх сэтгэцийн эрүүл мэнд, нийгэм-сэтгэлзүйн дэмжлэг хариуцсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн төсөл юм.

Номыг бүтээх ажилд дэлхийн олон улс орноос 1,700 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нар оролцож, COVID-19-тэй хэрхэн тэмцэж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцсан нь уг номын зураг болон зохиолыг бүтээсэн Хелен Патрик, төслийн багт үнэлж баршгүй дэмжлэг, туслалцаа болсон юм.

Номыг татаж авах хаяг: https://interagencystandingcommittee.org/iasc-reference-group-mental-health-and-psychosocial-support-emergency-settings/my-hero-you

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 19 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 20 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 35 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 49 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 2 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 3 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 4 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 31 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 19 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 11 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top