x

Онлайн эвент зохион байгуулахад тань туслах Microsoft-ийн шийдлүүд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор томоохон эвентүүд цуцлагдаж онлайн хэлбэрт шилжиж байна. Албан байгууллагууд ч мөн адил зайнаас ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хурлаа онлайнаар хийх болжээ.

Тэгвэл Microsoft 365 шийдлийг ашиглан онлайн эвент зохион байгуулах 2 аргыг танилцуулъя.

  1. Microsoft Stream-ийг ашиглан онлайн эвент зохиох

Microsoft корпорацад онлайн эвентийг өндөр түвшний чанартайгаар шууд дамжуулахад зориулсан нэг шийдэл байдаг нь Microsoft Stream юм. Та энэхүү платформыг ашиглан дурын “encoder” буюу бичлэг дамжуулагчийг ашиглан өндөр түвшний эвентийг онлайнаар зохион байгуулах боломжтой.

Ингэхдээ Microsoft Stream рүү өөрийн хаягаар нэвтэрч ороод Create -> Live event гэж сонгоод эвентийн нэр, thumbnail зураг, эхлэх болон дуусах хугацаа гэх мэт мэдээллүүдийг бөглөөд эвентээ эхлүүлэх юм.

 

Microsft корпорац дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамтрагч нартаа зориулсан онлайн эвентийг Microsoft Stream ашиглан хийдэг бөгөөд үүний нэгэн адил Могул групп 5-р сарын 29-ны өдөр бүх ажилтны хурлаа Microsoft Stream-ийн Live event-ийг ашиглан зохион байгуулжээ.

Энэ үеэр Microsoft Корпорацын Монгол дахь 2019 оны шилдэг түншээр шалгарсан “Могул сервис энд Саппорт” компанийн дэмжлэгийг инженер, хамт олон Microsoft 365 шийдлийн лиценз, түүний ашиглалтын зааварчилгааг өгч, шууд дамжуулалтын үеэр интернэтийн хурдыг өндөр түвшинд тогтвортой байлгах ажлыг хариуцсан юм.

  1. Microsoft Teams-ийг ашиглан онлайн эвент зохион байгуулах

 

Өдөр тутмын хурлаа аудио болон видео хэлбэрээр хийхээс гадна баг хамт олноороо суваг үүсгэж, хоорондоо файлаа хуваалцан нэг зэрэг ажиллах зэрэг маш олон боломжуудыг олгодог.

 

Microsoft Teams-ийг ашиглан Live event хийх боломжтой. Та энэхүү эвентдээ зөвхөн байгууллагын хүмүүсийг эсвэл өөр байгууллагын хүмүүсийг ч оролцуулах боломжтой. Хэрвээ таны урьсан хүн Teams-ийг ашигладаггүй бол web browser-өөр дамжин үзэх боломжтойгоороо давуу талтай юм.

Teams-ийг ашиглан Live event зохиохдоо өөрийн аппликейшний new event гэсэн хэсгээс live event гэсэн хэсгийг сонгон оролцох хүмүүс болон цаг зэрэг мэдээллийг оруулахад болох юм.

Дээрх 2 аргаар онлайн эвентийг зохион байгуулах боломжтой бөгөөд үүнтэй холбоотой лицензийн болон хэрэглээний зөвлөгөөг Могул Сервис энд саппорт компаниас авах боломжтой.

Мөн бид Microsoft 365 шийдлийн хэрэглээгээ нэмэгдүүлэхэд тань туслах вебинаруудыг 7 хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд “Teams-ээр онлайн хурал хэрхэн зохион байгуулах вэ?”, “Байгууллагын дотоод сайтыг хэрхэн бүтээх вэ? зэрэг эвентийг зохион байгуулаад байгаа бөгөөд 6-р сарын 10-нд “Байгууллагын ажлын урсгалыг хэрхэн автоматжуулах вэ?” вебинарыг зохион байгуулах гэж байна.

Вебинарын талаар болон Microsoft 365 шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Могул Сервис энд Саппорт” компанийн сошиал хуудсууд болон www.mogulss.mn сайтаар авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top