x

НОБГ: Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна

Гэрэл зургийг News.mn

Өчигдөр үдээс хойш УИД-д гарсан галын асуудлаар Нийслэлийн онцгой байдлыг газраас мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан: 

-Хэргийн газар үзлэг хийгдэж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь тодорхойгүй байна. Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.06.07/ 16.48 цагт ОБЕГ-т ирсэн. Дуудлагын дагуу 16.50 цагт объект дээр очиход дээврийн хэсэгт гал тархсан байсан тул нэмэлт хүч шаардлагатай болсон. Иймээс шаардлагатай хүн хүчийг богино хугацаанд гаргасан. Ингээд 21.30 цагт галыг бүрэн унтраасан. Нийт долоон хүний амь насыг хамгаалсан.

Галын шалтгааныг тодруулахаар Нийслэл, Чингэлтэй дүүргээс галын шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Онцгой байдлын албаныхан хорт утааны багаар 100 хувь хангагдаагүй. Нийт алба хаагчдын 70 орчим хувь нь ийм багаар тоноглогдсон. Нийслэлийн гурван ангид гал унтраах шат байдаг. Энэ шат 30 метр хүртэл сунадаг болохоор 10 хүртэлх давхарт хүрнэ. Одоогоор 10-с дээш давхар барилга бий. Эдгээр барилгууд нь гал унтраах тоноглолтой баригдах ёстой. Тэгэхээр өндөр барилга нь зориулалтын тоноглолтой байх ёстой.

Гал унтраах хөөсийг ашиглах зориулалт бий. Битүү орчинд үүссэн галыг хөөсөөр унтраадаг. Харин ил буюу дээвэр дээр гарсан галыг хөөсөөр унтраадаггүй. УИД-т гарсан галын хувьд усны нөөцийн хомсдолгүй байсан. Гал унтраах машин нь 4-10 тонн усны агууламжтай байдаг. 

УИД-ийн барилга нь дээр үед баригдсан болохоор богино хугацаанд гал тархсан. Жил бүрийн хавар болон намар шалгалт явуулж, холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард шалгалт явуулж, шаардлага хүргүүлсэн. Албан шаардлага 70 хувьтай биелэгддэг. Энэ нь барилгын бүтэц, цахилгаан зэрэгтэй холбоотой.

Галын дүгнэлт хамгийн багадаа 14 хоногийн дараа гарна. УИД-ийн зургаан давхрыг ашиглах боломжгүй болсон. Таван давхрын нэлээд хэсэгт ус нэвчсэн. 1-4 давхар галд өртөөгүй, ус нэвчээгүй ч утаа бүх давхрыг хамарсан. Хохирлын хэмжээг урьдчилан хэлэх боломжгүй ч их хэмжээний хохирол гарах байх.

“БҮГД ДААТГАЛТАЙ Ч АСУУДАЛ ЯАЖ ШИЙДЭГДЭХИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА”

Одоогийн байдлаар Улсын их дэлгүүрийн гадна орчинг тойруулан тууз татаж, цагдаа хамгаалалтдаа авсан байна. Харин дэлгүүрийн зүүн талд түрээслэгчид болон ажилчид цуглан, дараалал үүсгэжээ. Түрээслэгчид цаасан хайрцаг тэвэрсэн байх агаад дор бүрнээ утсаар ярьж, хэн нэгэнд бухимдсан сэтгэлээ илэрхийлж, дотогш орж өөрийн бараа нь галд өртсөн эсэх, хэр хэмжээний хохирол учирсныг мэдэхээр яарцгааж байлаа. Мөн дарааллын урд хэсэгт зогссон нэг нь бусдадаа мэдээлэл дамжуулж байв.

Азаар түймэрт хүний амь эрсдээгүй ч олон зуун түрээслэгчдэд эдийн засгийн хохирол учраад байна. Харин өнөөдөр дэлгүүрийн түрээслэгчдийг тасаг тасгаар нь хэсэгчлэн, мөн тооллогын багийнхныг бүртгэн оруулж байлаа.

ОЛОН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛААД ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ ӨӨР

Дараалалд зогсч буй түрээслэгчдээс зарим асуултад хариулт авлаа

-Бүх түрээслэгчдийг дотогш оруулах уу. Түрээслэгчид цаасан хайрцаг барьсан байна. Энэ нь ямар учиртай вэ?

-Бид гэгээ орохтой зэрэгцэн энд дугаарласан. Гал хэдэн давхрыг харамч, хэр хэмжээний бараа галд өртсөн бол гэхээс унтаж чадаагүй. Түрээслэгчдийн нэгэндээ өгсөн мэдээллээр галд өртөөгүй бүтээгдэхүүнээ авч болно гэж ойлгоод цаасан хайрцаг авчирсан юм. Гэвч дотогш тасаг тасгаар нь цөөн тооны хүмүүсийг цүнх, хайрцаггүй оруулж байгаа юм байна. Одоо дөнгөж нэгдүгээр давхрын түрээслэгчдийг оруулж байна. Ингэхдээ зөвхөн түрээсийн гэрээ байгуулсан хүмүүсийг нь  оруулж байна.

-Бүх түрээслэгчид даатгалтай гэсэн үү. Даатгалтай гэдэг утгаараа хохирлыг барагдуулах байх. Түрээслэгчид даатгалд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Бүгд гэрээ байгуулахдаа “Номин” даатгалд даатгуулдаг юм. Бараа бүтээгдэхүүний хэмжээ, өртөг, түрээсийн талбай зэргээс шалтгаалаад даатгалын хэмжээ өөр. Хэдийгээр даатгалтай ч хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй. Асуудал яаж шийдэгдэх бол гэхээс айж л байна.

МАНАЙ ТҮРЭЭСЛЭГЧИД БҮГД ДААТГАЛТАЙ

Ингээд УИД-ийн Олон нийттэй харилцах менежерээс хэдэн түрээслэгчтэй, даатгалын асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулахад “Энэ талаар олон хэвлэл манайхаас асууж байна. Түймэртэй холбоотойгоор шинжээчийн баг томилогдон ажиллаж байна. Галын дүгнэлт гараагүй байгаа болохоор наана нь мэдээлэл өгч болохгүй гэсэн. Тиймээс галын дүгнэлт гарсны дараа нэгдсэн мэдээлэл өгье. Одоогоор ямар ч мэдээлэл өгч болохгүй гэсэн болохоор хэдэн түрээслэгчтэй, хохирлыг хэрхэн барагдуулах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч манай түрээслэгчид бүгд даатгалтай” гэсэн юм.

Эх сурвалж: NEWS.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 24 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 25 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 7 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 40 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 54 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 57 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 16 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top