Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын долоон хүнийг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /06.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн ч хойшиллоо. Учир нь хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурор шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар оролцож байгаа бол шүүгдэгчээр Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар оролцжээ. Өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар, хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна Б.Булган өмгөөлөгчийн хамт оролцсон байна.