x

Сонгуулийн дараа төсөв 0 зааж зогсох уу

Энэ жилийн төсөв хамгийн их зарлагатай юм. Сангийн яамны мэдээллээс харвал 2019 оны улсын төсөв 10.8 их наяд төгрөгийн орлоготой 11.4 их наяд төгрөгийн зарлагатай байж. Барилга байгууламжид 1.5 их наяд төгрөгийн өртөг суулгажээ. Тэгвэл 2020 оны төсөв 11.7 их наяд төгрөгийн орлоготой, 13.8 их наяд төгрөгийн зарлагатай батлагдсан. Ингээд төсвийн алдагдал нь ДНБ-ий 5.1 хувь буюу 2.1 их наяд төгрөгт хүрсэн билээ. Төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн үнийн дүн 1.8 их наяд төгрөг давж байгаа юм.
Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэж байх үед УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид төсвийн орлогоо дэндүү өөдрөгөөр төсөөлсөн.

 Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэт хөөсөрсөн, төрийн бодлого алдагдсан төсвийн төсөл өргөн барьсан.
2020 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экспорлох юм гэнэ. Тэгвэл энэ онд 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч 30 сая тонн хүрэхтэй үгүйтэй байна. Тэгэхээр 2020 оны төсвийг хэтэрхий өөдрөгөөр төлөвлөжээ. 2015 онд төсвийн нийт зардал 7.5 их наяд байсан бол 2020 онд 13.8 их наяд буюу хоёр дахин их байхаар төлөвлөсөн нь сонгуульд зориулсан төсөв гэж харагдаж байна. Тодруулбал, 2020 онд зөвхөн театр, музейн барилга барихад 447.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 50-аас дээш хувьтай тэнцэж байгаа юм. Үүнээс гадна УДБЭТ, УДЭТ-ын барилгыг 50 тэрбумаар төсөвлөөд, үүнээс ирэх онд дөрвөн тэрбумыг нь тавьсан байна. Энэ нь ирэх жилд нураагаад л орхих хэмжээний төсөв. Чингис хааны музейн барилгад 53 тэрбумыг төсөвлөөд, ирэх онд барихаар төлөвлөсөн байна. Энэ том барилгыг жилийн дотор барьж амжихгүй. Ингээд харахад, түүх соёлын салбараа өөд нь татъя гэсэн ч ойлгомжгүй байдал үүсгэсэн, хэт хөөсөрсөн, их хэмжээний хөрөнгө оруулалтын зардалтай төсөв боловсруулсан байна" хэмээж байсан билээ. Харин өнөөдөр дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал дэгдэж дэлхий нийтэд түүхий эдийн үнэ ханш унаж хамгийн бага хэмжээндээ хүрээд буй. Иймд манай улсын төсөв сард 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарч явна. Энэ нь оны эцэст хоёр их наяд гаруй төгрөгт хүрэх алдагдал болж хуримтлагдаж буй юм. Үүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар хамгийн сайн мэдэж байгаа. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөвт тодотгол хийхгүй. Хийх шалтгаан байхгүй” хэмээн гүрийж суусаар УИХ-ын ээлжит сонгуультай золгов. Үүнийг эдийн засагчид болон улс төрчид “МАН сонгуульд зориулсан төсвөө бүрэн зарцуулах гэж тодотгол хийсэнгүй. Магадгүй сонгуулийн зардал нь төсөвт явж байгаа байх” хэмээн хардаж буй юм.

Хоёр их наядаар тасарсан төсөв хатуу болзолтой тулах уу

 Тэгвэл сонгуулийн дараа төсөв юу болох вэ гэдэг асуулт гарч ирэх нь тодорхой. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ жилийн улсын төсөв сонгуульд зориулж хэт өөдрөг төсөөлсөн. Улсын төсвийг гарч болох аливаа эрсдэлийг тооцож алдагдалгүй, хөөсрүүлэхгүй батлах ёстой. Төсвийн орлого тасарч маш хэцүү байдалд орсон. Манай улсын төсвийн бараг 90 хувь нь уул уурхайн орлогоос бүрддэг. Газрын тос, зэс, жонш, нүүрс гээд хэдхэн ашигт малтмал дээр төсөв тогтдог. Манай улс алтаа зардаггүй, хадгалдаг. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унасан. Нүүрсний тээвэрлэлт 60 хувиар бага байна. Энэ нь Хятадын үйлдвэрлэл зогссонтой холбоотой. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сар гэхэд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх нь. Ийм учраас төсвөө даруй тодотгож баримжаатай болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл танах тэвчиж болох бүх зардлаа тооцох ёстой. Төсвийн алдагдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Судлаачдын хэлж буйгаар төсвийн хоёр их наяд төгрөг байхгүй болчихсон шүү гэсэн. Ийм учраас оны эцэст юу болох бол айдастай байна. Тэгэхээр улсаараа тогломооргүй байна” хэмээн мэдэгдсэн байдаг.
Зарим эдийн засагч судлаачид “Сонгуулийн дараа наадам, амралтын улирал эхэлнэ. Энэ жил цар тахал гээд хүмүүс айдастай байгаа ч амардагтаа л амарна. Харин наймдугаар сард ажил цуглаад төсөв хүндэрч эдийн засаг хэцүүдсэнээ ойлгох байх. Учир нь төсөв бүрдэлт нэг их наяд төгрөгөөр тасарсан байна. Иймд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгө тавихад асуудал гарна. Энэ бүгдийг гаднаас зээл тусламж авч л аргалахаас өөр замгүй. Гэтэл Монгол Улс ФАТФ-ын саарал, Европын хар жагсаалтад орсон. Энэ нь эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулсан гэсэн үг. Тэгэхээр зээл тусламж өгөх улс төдийлөн байхгүй болов уу. Харин урд хөрш л гар сунгаж болох юм. Гэхдээ хатуу болзол тулгах байх” гэсэн мэдээлэл гаргаж анхааруулсаар байгаа юм.

Бүтээн байгуулалтын зардал 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдэв

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлнэ хэмээн МАН-ынхан үзсэн. Ингээд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталсан билээ. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг төлөвлөсөн. Үүнээс 2020 онд нэг их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Тэгвэл энэ их хөрөнгө орон нутагт соёлын төв барих, сургууль цэцэрлэгийн хана, тааз, шал будах зэрэгт зарцуулагдах байх. Мөн шав тавьж суурь цутгаад тууз хайчилсан барилгуудын тоо нэмэгдэхээс хэтрэхгүй л болов уу. Төсвийн хөрөнгөөр барьж буй байшин барилга энд тэнд сүндэрлээд, ашиглалтад ороод байгаа зүйл одоогоор чихэнд дуулдаж, нүдэнд харагдахгүй л байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 39 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 43 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 48 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 52 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 56 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 1 цаг 0 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 1 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 1 цаг 11 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 4 цаг 16 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 4 цаг 34 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 43 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 56 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 5 цаг 1 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 5 цаг 6 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 5 цаг 14 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 5 цаг 17 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 6 цаг 22 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 6 цаг 48 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 11 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top