x

Цагийн ажил

Ойр тойрны олон хүн сонгууль хүртэл цагийн ажил хийж байна аа. Хорь гаруйхан хоногт 500 мянган төгрөг олж байна гээд өөрсдөө ч таашаалтай явна. Хариуцсан хэдэн айлдаа шуудан хүргээд л болдог гэх. Аан бас, оюутан голдуу хүүхдүүд сонгуулийн сурталчилгааны туг намируулж орой алхаж байгаа харагдсан. Тэд ч гэсэн 300 мянган төгрөг авах сурагтай. Ойрын өдрүүдэд Монголын улс төрийн амьдралд өрнөж байгаа үйл явц буюу сонгууль дагасан цагийн ажил энэ. Бичдэг, туурвидаг, биеэрээ үлгэрлэдэг хүмүүс ч тусгай ханштай цагийн ажил хийж л яваа гэнэ. Ер нь жирийн цагт ч гэсэн энэ мэт цагийн ажил элбэг бол айл өрхийн амьдралд асар их нэмэртэй дээ. Зуны амралтаараа оюутнууд, боломжтой цагаараа ахмадууд гээд идэвхтэй хөдөлмөр эрхлэх сонирхол хэнд ч бий. Ажил алба эрхэлдэг хүмүүс ч амралтын өдөр эсвэл оройн цагаар хийж болох ажил байвал хийнэ дээ.

Солонгост амьдардаг монголчууд өдрийн хагаст багтаан айл нүүлгээд овоо хэдэн вон олчихдог. Үйлчилгээний салбар нь хөгжсөн улс болохоор хэл, яриа шаардахгүй хийж болох ажил ч арвин. Цагийн ажил байж гэмээнэ санхүүгийн хувьд хүмүүс хараат биш, ядуу байх үндэсгүй болно. Жинхэнэ залхуучууд л ийм улсад ядуу байх болов уу.

Тэгвэл манайд энэ мэт цагийн ажил хэзээ дэлгэрэх бол оо? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйх цэвэрлэгээний ажилд уягдаж, түүнээсээ татвар, төлөөс өгчхөөд өөрт ногдох багахан мөнгөөр арай ядан амьдарч байгаа ажилсаг эгч нарт тохирсон цагийн ажил олон болоосой.
Оффисын ажил хийдэг ч онцгой шаардлага гарвал биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ дэм болох сонирхолтой хүмүүс ч бишгүй бий. Ор мөргүй хоосон бус олигтойхон хөлстэй цагийн ажлын тухай л хэлээд байгаа юм.

Ам ангайгаад бэлэн мөнгө гуйхгүй ээ, хийх ажлыг нь бий болгоод орхи. Тэгвэл та нарын хиур тугийг барьж дөрвөн жилд нэг ходийдог бус цаг ямагт бэлэн байдаг цагийн ажлаа тэд хийнэ. Харин та бүхэн зөв яваа бол үзэл бодол нэгтэй нөхөд чинь үнэгүй ч сурталчлаад гүйнэ байх.
Цагийн хөлс нь тодорхой, хөдөлмөрлөх нөхцөл нь нээлттэй, өдөртөө орлого нь орчихдог ажилтай бол ядуу амьдрахгүй л хүмүүс дээ, монголчууд.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 1 цаг 25 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 26 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 8 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 41 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 55 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 58 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 4 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 6 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 8 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 9 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 10 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 29 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 31 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 37 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 46 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 25 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 16 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 17 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top