x

Худалдаа хөгжлийн банк хүүхдүүдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэлээ

“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд, түүн дотроо хүүхдүүдийн  эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа болон хүүхдийн боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.

Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк хүүхдэд чиглэсэн “Хязгааргүй Мөрөөдөл” төслийнхөө хүрээнд гэртээ хөл хорионд байгаа зорилтот бүлгийн 10 мянган хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий халдварын эсрэг хүүхдэд зориулсан эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Хүүхдүүдэд бэлэг, тусламж түгээх энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын нийслэлийн болон орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд болон ХХБанкны ажилтнууд хамтран түгээсэн ба Дэлхийн зөн ОУБ-ын нарийвчилсан судалгааг үндэслэн, нийслэлийн 8-н дүүрэг болон орон нутаг дахь өрхийн орлогын түвшин бага айл өрхийн хүүхдүүдэд гэрт нь хүргэн өгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд баяр хөөр нэмлээ.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн орлого нь буураад буй жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Үндэсний үйлдвэрлэгч харилцагчдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх хүүхдэд түгээсэн багц бүтээгдэхүүн болох амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих витаминууд болон ундаа зэргийг дотооддоо үйлдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад амь биеэ үл хайрлан зүтгэж буй ЭМЯ-ны хамт олонд 40 сая төгрөгтэй тэнцэхүйц нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байсан. Мөн мөнхийн найрсаг хөрш БНХАУ-ын ард иргэдэд цар тахалтай тэмцэхэд нь зориулан 22,5 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ”-ийг хэрэгжүүлсээр байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 16 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 22 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top