x

Энхийг сахиулагчдыг алдаршуулсан цогцолбор нээлтээ хийлээ

“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын нээлтийн ажиллагаа НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, БНТУ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцов.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг: “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд хүргэж, “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборыг байгуулах санаачилга гарган хэрэгжүүлж буй Зэвсэгт хүчний нийт ахлагч нар, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлсэн.

Цогцолборын нээлтийн ажиллагааны эхэнд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Б.Гантөмөр “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборын талаар танилцуулга хийж, энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчний нийт ахлагч нарын идэвх санаачилга, хандивын хүрээнд сүндэрлэн босгож байгааг онцолсон. Түүнчлэн тэрээр Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 18000 гаруй цэргийн алба хаагч оролцсоны 70 гаруй хувийг Зэвсэгт хүчний гол цөм болсон мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүн эзэлж буй нь бидний бахархал болж байгааг тэмдэглээд хүн төрөлхтөний энх тайван, аюулгүй байдлын төлөө Монгол цэргийн оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах  зорилготой уг цогцолборыг бүтээн байгуулахад бүх талаар дэмжиж ажилласан Зэвсэгт хүчний нийт ахлагч нартаа ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа талархаж байна" гэлээ.

“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолбор хөшөө нь офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагчийн төлөөллийг илэрхийлсэн 3 ширхэг баримал байх бөгөөд нийт өндөр нь 5 метр юм. 

Эх сурвалж: ЗХЖШ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа 54 мин Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ 59 мин Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх XVI уулзалт болж байна 1 цаг 3 мин Дулааны шугамын ажилд стандарт мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна 1 цаг 7 мин Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 1 цаг 12 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 1 цаг 15 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 1 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 1 цаг 26 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 4 цаг 31 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 4 цаг 49 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 4 цаг 58 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 5 цаг 11 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 5 цаг 16 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 5 цаг 22 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 5 цаг 30 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 5 цаг 33 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 6 цаг 37 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 7 цаг 3 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 26 мин
iИх уншсан
Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top