x

Эрүү шүүлтээс сэргийлэх гишүүний сонгон шалгаруулалтад 19 хүн нэр дэвшжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 24 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээс 19-ийг нь бүртгэжээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд материалыг хүлээн авчээ.

“Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор дараах нэр бүхий 19 хүнийг бүртгэжээ.

Үүнд:

  1. Х.Мөнхзул

  2. Г.Агар-Эрдэнэ

  3. Б.Энхболд

  4. Ш.Цогбаатар

  5. П.Оюунчимэг

  6. З.Өнөржаргал

  7. Б.Өнөрмаа

  8. М.Гантулга

  9. Г.Наранбаатар

  10. Т.Ихтамир

  11. Б.Баттулга

  12. Б.Нармандах

  13. С.Энхцэцэг

  14. Ж.Хунан

  15. Г.Нарантуяа

  16. Д.Сүнжид

  17. Д.Цэнд-Аюуш    

  18. С.Энхбаяр

  19. Ц.Адъяахишиг нар багтаж байна

Нэр дэвших хүсэлт ирүүлсэн Б.Эрдэнэзул, Д.Мөнхбаяр, Ж.Баттогтох, Н.Ганхуяг, Ч.Сэмжидмаа нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзжээ.

УИХ-ын тогтоолоор ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 33 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 34 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 16 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 49 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 3 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 6 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 12 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 14 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 16 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 17 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 37 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 39 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 45 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 54 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 33 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 24 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 25 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top