x

Чойжин ламын сүм музейн тохижилтын ажил үргэлжилж байна

Чойжин ламын сүм музейн тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр холбодох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан,  явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” гэлээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл: “2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу төсөл бичихэд "MCS" групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж одоогоор гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж эхлээд байна” гэв.

Энэ үеэр “Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтарсан “Өв Эрдэнэ” анхны төсөл хэрэгжиж байна” хэмээн Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх онцолсон.

 

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: “Чойжин ламын сүм музейн  дурсгалт барилгад эрсдэл учруулж болох 9 төрлийн судалгааг хийж зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газарт хандаж зураг төслийг батлуулж, музейн  гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбайг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд музейн урд хэсгийн тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Үйлчилгээний байгууллага нь дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой.

Мөн явган хүний замгүй, том оврын жуулчдын автобус зогсоход түгжрэл үүсдэг. Жуулчдад ая тухгүй, хүнд байдаг тул маш их хүсэл, санал ирүүлдэг байсан. Одоогийн зогсоол хийж буй газар хууль бус тоосгон байшин 10 гаруй жил байсан. Хотын Захирагч С.Амарсайхан хууль бус газрын асуудлыг цэгцэлж, хөрөнгийг шийдвэрлэж энэ байшинг нураалгах үүргийг холбогдох албаныханд өгснөөр бид тохижилтын ажлуудыг эхлүүлсэн. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр өөр газрын зогсоол болчихлоо гэх мэт худал ташаа мэдээлэл явж байна. Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье” гэв.

Чойжин ламын сүм музейд авто зогсоол баригдаж байгаа бөгөөд дараа нь ногоон байгууламж хийгдэж, явган хүний зам баригдана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 40 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 42 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 23 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 13 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 19 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 21 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 44 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 46 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 1 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 31 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top