x

Газраа бэлэн орон сууцаар сольсон 10 айл түлхүүрээ гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд  Хотын дарга С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн.

Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр Хотын дарга С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз орчмын 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх ийнхүү шинэ байрны түлхүүрээ гардан авлаа. Тухайн хэсэгт 4.3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр иргэд хохирох явдал цөөнгүй гарсан. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хотын удирдлагууд  иргэдийг орон сууцжуулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Орон сууцжуулах боломжтой бүх боломж хувилбаруудыг судалж , иргэдийг хохироохгүйгээр түргэн шуурхай орон сууцтай болгох ажлуудыг санаачилан хэрэгжүүлж байна. Өмчилж байгаа газраа зах зээл дээр бэлэн орон сууцаар солих боломжийг  нээж өгснөөр иргэдийн талархалтай хандаж байгаа. Цаашид түрээслээд өмчлөх  болон орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамрагдаж чадаагүй хохирсон иргэдийг эдгээр төслүүдэд хамруулах болно” хэмээв.

Орон сууцны түлхүүрээ гардан авсан өндөр настан О.Цагаан “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд 26 жил амьдарсан. Өөрийн мэдлийн газраа 3 өрөө байраар сольж байгаад баярлаж байна.Олон жил орон сууцанд орох бодолтой явсан ч боломж бүрддэгүй байлаа.

Өнөөдөр ингээд шинэ байрны түлхүүр гардаад сууж байхдаа гар минь чичирж баярын нулимс гарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гээд олон хүн ирж уулзаж байсан. Тэгээд л таг чиг болчихно. Хотын дарга газраа байраар сольж болох төсөл хэрэгжүүллээ гээд хотын албаныхан ирж уулзаад л төд удалгүй түлхүүрээ гардаад авчихлаа шүү дээ.

Төрийн минь буян дэлгэрч байг ээ. Ингээд гэр хороолол руугаа түлхүү анхаараад орон сууцаар газрын солиод эхэлбэл агаар хөрсний бохирдол хурдан буурна. Баярлалаа та бүхэндээ “ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм.

Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 1 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top