x

Шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өнгөрсөн онд Нийслэлийн ИТХ-ын 29/33 дугаар тогтоолоор баталсан. Тус төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэ сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна.

Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130.0 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд газрын төлбөрөөс 80.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136.2 хувийн биелэлттэй байгаа юм.

Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн байна. Эдгээрээс гадна “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт “Өгөөмөр” зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэр Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг чөлөөлөөд байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулжээ.

Гэвч Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах явцад холбогдох байгууллагаас санал ирүүлээгүйн улмаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв хөрөнгө, зураг төсөл нь батлагдан газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлт олон байгууллагаас иржээ. Цаашид газрын төлбөр, дуудлага худалдааны орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг бүрэн биелүүлэх үүднээс газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, мөн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, газруудын байршил, тоо хэмжээг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэмж батлах зайлшгүй шаардлага үүссэн учраас асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

  • Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулахаар 52 байршлын 174.6 га газар

  • Газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулахаар 43 байршлын 83.3 га газар

  • Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эзэмшүүлэх, ашиглуулахаар 15 байршлын 195.8 га газар

  • Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох хэсэгт 7 байршлын 6.14 га газар

  • Нөхөх олговор олгох, газрын байршил, хэмжээ хэсэгт 5 байршлын 6 га газар

  • Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил, хэмжээ хэсэгт 2 байршлын 15 га асуудлуудыг тус тус шийдвэрлэхээр тусган байна.

Тэргүүлэгчид Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 1 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 8 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 9 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top