x

Зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна

2020 оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн байна. Үүний 7 нь хүүхэд. Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна. 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11

  • Мөргөлдөх хэлбэрээр-2

  • Онхолдох хэлбэрээр-4

  • Мотоцикл, мопед, унадаг дугуйтай мөргөлдөх-2 тус тус бүртгэгджээ.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:

  • 2020.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,

  • 2020.05.13-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,

  • 2020.05.13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,  

  • 2020.05.14-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 74 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж эхэлсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2.4 хувиар тус тус өсөж, ослын улмаас гэмтсэн хүн 41.6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28.5 хувиар тус тус буурчээ.

Өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсэж, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ. Сүхбаатар аймаг өглөөний 08:00 цаг, харин Хэнтий, Дундговь аймгууд өглөөний 10:00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ. 

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Орон нутгийн замд зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 9 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top