2020 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6405 эх амаржсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өмнөх сартай харьцуулахад 235 буюу 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр өнгөрсөн сард 6316 эх амаржиж, 6399 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.
Дөрөвдүгээр сард төрсөн хүүхдийн 3320 нь эрэгтэй, 3079 нь эмэгтэй бөгөөд 166 нь ихэр байсан байна.
Ингээд он гарсаар эхний дөрвөн сард улсын хэмжээнд нийт 25.1 мянган хүүхэд төрж, өмнөх оны мөн үеэс 40-өөр нэмэгджээ.
Харин нас баралт сүүлийн дөрвөн сард 5266 бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын долоон хувийг 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эзэлж байна.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 15 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, нялхсын эндэгдлийн түвшин 12 болж, 2-оор, нярайн эндэгдлийн түвшин 7 болж, 1-ээр тус тус буурчээ.



