x

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Цаг үеийн асуудлаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр цахимаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм.

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа: “Байгаль хамгаалагчид энэ сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд ил задгай гал түлсэн 9 тохиолдол, өнжмөл шар өвсөө шатааж байсан 15 тохиолдол, хог шатааж байсан 2, гагнуур хийсэн 26 тохиолдлыг илэрүүлж гал түймрийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Ногоон бүсэд амралт зугаалга хийж байсан 1900 орчим иргэн, 1130 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж уулнаас буулгасан. Хаврын хуурайшилтын хугацаа ирэх сарын 10-ны хүртэл үргэлжилдэг учраас иргэд олон нийтэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд ногоон бүсэд аялж зугаалах өнжмөл өвс болон хогоо шатаахгүй байхыг хүсч байна” гэв.

Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн.

Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэллээ.

Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хүргэсэн юм. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ төрлийн халдвараар АНУ, Итали, Испани, Герман, Франц, Их Британи, Турк, ОХУ, Бразил зэрэг улс орнуудад хамгийн их өвчлөл бүртгэгдээд байна.

Монгол Улсын хувьд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээд буй. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 949 иргэн байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төв болон Яаралтай түргэн тусламжийн 103 хариуцан ажиглаж байгаа аж.

Хаврын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулан автозамын засвар үйлчилгээ хийгдэж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна.

Хотын Захирагч С.Амарсайхан автозамын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу маш богино хугацаанд иргэдэд хүндрэл учруулахгүй хийж гүйцэтгэх чиглэлийг холбогдох газруудад өгсөн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч цаг хугацаандаа гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангахгүй удаашралтай явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж мэдээллэж болох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 13 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 14 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 56 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 29 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 43 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 46 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 52 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 54 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 6 цаг 57 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 6 цаг 58 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 6 цаг 59 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 17 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 19 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 26 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 34 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 14 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 5 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top