Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр 179 иргэн эх орондоо ирж байна.
Тодруулбал;
-
Өндөр настан, асран хамгаалагчтай 7,
-
Эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44,
-
Жирэмсэн, асран хамгаалагчтай 7,
-
Бага насны хүүхэдтэй гэр бүл 43,
-
Оюутан, сурагч 35,
-
Ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн ирж байгаа юм.
Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.



