Энэ оны эхний дөрвөн сард 10.1 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор багассан гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Харин дөрөвдүгээр сард 2575 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 516 (25.1%)-гаар өссөн үзүүлэлт болсон байна. 16 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар эхний дөрвөн сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурчээ.
Улсын хэмжээнд эхний дөрвөн сард 35 мянга гаруй хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна.



