x

Терроризмтой тэмцэх зөвлөл баасан гаригт хуралдана

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг тавдугаар сарын 15-ны өдөр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулна.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга уг зөвлөлийг тэргүүлдэг.

Монгол Улс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлд анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох бэлтгэл ажил хийгдэж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэн өргөн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал;

  • Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл;

  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хими, биологи, цөм, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ;

  • Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам;

  • Цаг үеийн хэрэгцээ, шаардлагын дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр оруулах санал зэргийг тус тус хэлэлцүүлнэ.

Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлийн хуралдаанд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд суулгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрт ариутгах, хамгаалах хэрэгсэл өгч аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу бэлтгэл ажлыг хангаад байна гэж Тагнуулын Ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 4 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 6 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 6 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 1 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 2 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 17 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top