Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10:30 цагт ХҮН-аас Евопын холбооны "Хар жагсаалт"-ын талаар өөрийн байрандаа мэдээлнэ.
11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газар хуралдана.
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
14:00 цагт “Их Засаг” танхимд Санжаасүрэнгийн Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
14:30 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
15:00 цагт “Их Засаг” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
15:30 цагт “Үндсэн хууль” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
16:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.



