Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал өчигдөр боллоо.
Хурлаар Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 30-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.
Үүнтэй холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Удирдах зөвлөлийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилсон байна.
Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон байна.



