x

Түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Хотын дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо.

Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Хотын даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих явцад хохирсон иргэд бишгүй байсан. Харин иргэдийг хохиролгүй байлгах үүднээс нийслэлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн түрээслээд өмчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагджээ. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон  сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Харин энэ шаардлагын дагуу нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж эхэлж буйг хотын дарга хэллээ.

Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад орсон 4078 орон сууц бий. Иргэдийн эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж орон сууц худалдаж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Харин үүнээс үүдэн барилгын компаниудын хөрөнгө царцсан байдлыг ийнхүү шийдвэрлэн энэхүү ажлыг эхлүүлж байгаа аж.

Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 27 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 29 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 10 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 44 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 4 цаг 58 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 0 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 6 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 11 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 12 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 13 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 31 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 33 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 40 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 48 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 28 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 18 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 19 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top