Нийслэлийн 24 байршилд гараад буй нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 15-ныг дуустал сунгалаа.
Хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 6 дүүргийн 24 байршилд тавдугаар сарын 4-нээс эхлэн зохион байгуулсан юм.
Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин 7 хоногоор худалдааг сунгахаар ийнхүү шийдвэрлэлээ.
Томоохон худалдааны төвийн дэргэдэх талбай болон хүнсний дэлгүүрүүдээр 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж буй худалдаагаар хонины махыг кг-ыг нь 6500 төгрөг, ямааны махыг 6000 төгрөгөөр, гулуузаар болон ангилж савлан борлуулж байгаа юм.
Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.



