x

Утааны Ц.Пүрэвхүү Хотын дарга С.Амарсайханг шүүхэд өглөө

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү болон ургамал судлаач эрдэмтэд Хотын дарга С.Амарсайханыг захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Эдгээр байгууллага нь нэг сарын өмнө Хотын дарга Амарсайханыг 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барихыг эсэргүүцэж байсан. Гэсэн ч Хотын дарга С.Амарсайхан шийдвэртээ хатуу байж усан оргилуураа барьсаар байгаа.

Иргэдийн зүгээс цар тахлын үед нэн шаардлагатай бус усан оргилуурт мөнгө зарахаа зогсоо, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг хэзээ ямар тендер зарлаж шалгаруулснаа, мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг үндэслэн нийт хэдэн төгрөгийн худалдан авалтыг тендергүйгээр хийсэн гэдгээ олон нийтэд мэдээллэхийг шаарджээ. Мөн усан оргилуур барихаа зогсоож үүнд зарцуулах 3,2 тэрбум төгрөгөө гэр хороололд дэд бүтэц ногоон байгууламж барихад зарцуулахыг Утааны эсрэг ээж аавууд төрийн бус байгууллагын тэргүүн Пүрэвхүү шаардсан байна.

Ц.Пүрэвхүүгийн хувьд сүүлийн гурван жил утааг бууруулахыг шаардаж тэмцэж ирсэн. Харин Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнд 8900 орчим мод байдаг бөгөөд 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг юм байна. Тиймээс цэвэр агаар ялгаруулж байдаг модыг тайрч экологийн ач холбогдолгүй цементэн оргилуур барихыг эсэргүүцэж Хотын даргад шаардлага хүргүүлжээ.

Иргэд болон мэргэжилтнүүдийн шаардлагуудын хариуг Нийслэлийн засаг даргын тамгын газраас өгөөгүй өдийг хүрчээ. Тиймээс тэд нэгдэн захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны шүүхэд хандаж байгаа юм байна. Хэрэв шүүхийн шийдвэр иргэдийн талд гарвал Хотын дарга 3,2 тэрбум төгрөгийн усан оргилуурыг бариулах ажлыг тендергүй зохион байгуулсан эсэх, үүнтэй ижил нийт хэдэг төгрөгийн худалдан авалтыг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хийсэн талаараа иргэдэд нээлттэй мэдээллэх хуулийн үүрэг хүлээх юм.

Ц.Пүрэвхүү нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд утааг бууруулахын төлөө тэмцэж үр дүнд хүрсэн шигээ одоо гэр хорооллыг дэд бүтэцтэй болгохын төлөө тэмцэхээ мэдэгдээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 16 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 8 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top