x

Хоосон номын учир

О.Гэрэлт-Од хэмээх залуу шинэ ном гаргаж, түүнийгээ хүмүүст бэлэглэж байгаа гэсэн хөөрхөн PR сошиалаар нэлээд явсан. Сонгуулийн угтал сурталчилгааны солиором энэ үед үүнийг бас л нэг сурталчилгаа гэж харсан биз. Ядаж байхад улс төр горилогчид ухаантай царайлсан зургаа хадсан, бусдаар бичүүлсэн ном гадуур зөндөө.  Зарим нь ч өөрөө зөв бичиж чадахгүй байж, худлаа ухаантай царайлж, хайран цаас гарзадсан гэж бараг хасах оноо болоод байгаа. Гэтэл “Монгол хөгжлийн нууц” гэсэн сүрхий нэртэй номыг 20 гаруйхан настай гэмээр залуу бичсэн гэхээр бүр гайхашрамаар байгаа биз дээ. Тэгснээ бас тэр залуу нь “Энэ номноос та ганц ч алдаа олохгүй” гэж байгаа юм.

Харин энэ номыг сөхөөд үзэхээр доторх нь хов хоосон. Эхлээд харахад бүр нүдэндээ итгэмгүй. Тэгвэл энэ нь Монгол Улсын хөгжлийг харуулж буй “зохиогч”-ийн ёгт санаа гэнэ.

Тэрээр "Энэ бол 30 жилд улстөрд яваа ах нараасаа миний тавьж байгаа асуулт. Та Улс орныхоо хөгжилд юу хийж чадсан юм бэ гэж хүн болгоноос асуухыг хүсдэг. Харамсалтай нь хариулт нь энэ хоосон цаастай адилхан хоосон байна. Тийм болохоор хүн болгоныг өөрөөсөө энэ асуултыг асуугаасай гэж хүсч байна. Залуус маань бас энэ асуултыг өөртөө тавиад өнөөдрөөс эхлээд өөрийнхөө чадахыг хийж эхлээсэй гэж хүсч байна. Залуус бид ирээдүйн энэ номыг бичнэ. Магадгүй 30 жилийн дараа бид үүнийг дүүрэн түүхтэй ном болгоно" гэж энэхүү номоо тайлбарлаж байгаа юм.

Бас нэг сонирхолтой санаа нь энэ бол улстөрчдөд бол сануулга, залууст бол ирээдүйгээ тэмдэглэх, тэмдэглэлийн дэвтэр болж болох юм байна лээ шүү. Сонгуулийн сурталчилгааны халуун цаг ирж, нэр дэвшигчид нэг нэгнээсээ ялгарах гэж үгээ барж, үсээ зулгаах гэж, зөвлөхүүд нь шинэ содон санаа олох гэж сар руу нисэх шахаж байхад үнэхээр гайхалтай санаа байгаа биз.

Гэснээс энэ бас л сонгуулийн сурталчилгаа гэж бодож байна уу? Үгүй ээ, одоохондоо нэр дэвшээгүй байгаа.

За тэгээд нэр дэвшигчид минь, Гэрэлт-Одын номыг бариад өрсөлдөгчөөсөө хийсэн ажлыг нь асууцгааж дээ. Өө тийм, сонгогчид ч гэсэн эрхэм гишүүдээсээ таны хийсэн ажил юу вэ? Энэ хоосон цаасны хэдэн хуудас нь таных вэ гэж асуугаарай?  

А.Ану

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 40 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 41 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 23 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 56 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 10 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 13 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 19 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 21 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 23 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 24 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 44 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 46 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 52 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 1 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 40 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 31 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top