x

Цар тахлын үеийн гамшгаас хамгаалах дадлага сургууль эхэллээ

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн ажиллагаа эхэллээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе 5, 6 дугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна.

Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос 2020 оны 01 дүгээр сараас эхлэн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гадаад улс орнуудад байгаа Монгол улсын иргэдээ татаж авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дэлхийн 30 гаруй улс орноос 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2648, хилийн авто болон төмөр замын боомтоор 6096 буюу нийт 8,744 иргэнээ эх оронд нь татан авч, тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулсан.

Ингээд сургууль дадлагын үйл ажиллагаанд манай улсын төрийн бүх шатны байгууллагын алба хаагчид, ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, гаалийн албан хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм.

“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 44 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 4 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top