x

УОК: Сургалтын төвүүдийг нээнэ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хуралдаан болж мэргэжлийн /богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа.

Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна.

Тодруулвал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.

Эдгээр сургалтын төвүүдэд дараах заавар зөвлөмжийг хүргүүлнэ.

  • биеийн халуун үзэх,

  • амны хаалт зүүх,

  • аль болох цахим сургалт хийх,

  • ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,

  • нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,

  • анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,

  • 2 цаг тутамд агаар сэлгэх,

  • хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,

  • сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,

  • анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,

  • ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,

  • анги танхимд хооллохгүй байх,

  • урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх зэрэг шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

Мөн өдрийн хурлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон Нийслэлийн Онцгой комиссын авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар тус тус тайлан мэдээллийг сонсов.  Гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top