Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал өчигдөрр болж сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлаар хэлэлцэн, нээхээр болсон.
Мөн тус хурлаар гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх тухай ярилцсан байна.
Тодруулбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болгожээ.
Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн гэр бүлийнхний төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн билээ.



