Дорноговь аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээвэр, Цагдаагийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтод ажиллажээ. Тэд нүүрс тээвэр хийж буй аж ахуй нэгж байгууллага, тэдний ажилчдын кемп дээрх халдвар хамгаалал ямар байгаа, дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаатай танилцсан байна.
Мөн хилийн боомтоор орж гарч байгаа жолооч нарын эрүүл мэндийн байдалд хэрхэн хяналт тавьж буй талаар танилцаж цаашид жолооч нарыг тусгаарлах талаар тодорхой зөвлөмж мэдээллийг өгсөн аж. Ханги боомт дээр 13 аж ахуй нэгжийн есөн кемп ажиллаж байна.
Онцгой комиссийнхон жолооч нарыг 21 хоног ажиглалтад тусгаарлах бэлтгэл ажлыг хангах талаар орон нутгийн удирдлагууд болон холбогдох аж ахуй нэгжид чиглэл өгчээ. Мөн Замын-Үүдийн боомтоор нэвтэрч, тээвэр хийж буй жолооч нарыг ч тусгаарлах ажлын бэлтгэл хангаж байна.



