Улс, орон нутгийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 17.8 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөгдөж, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс замын ажлууд эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдэж дуусаад үргэлжлүүлэн Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажлыг эхэлсэн байна. Уг ажлыг "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" уг ажлыг дангаараа хийж гүйцэтгэж, 100 гаруй замчин ажиллаж байгаа аж.
Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил тавдугаар сарын 13-нд дуусах тул энэ хугацаанд иргэд тус хугацаанд энэ замыг сонгож явахгүй байхыг анхааруулж байна.
Тасганы овооны зам 1989 онд тавигдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болжээ. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх замын засвар, шинэчлэлийн ажлыг нийслэлийн замын сан, улсын болон нийслэлийн төсвөөс 3.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.



