Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 375 дуудлага иржээ. Үүнээс 253 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмттэж бэртэн, нэг хүн амиа алджээ.
Өчигдөр /2020.05.03/ шөнийн 22.10 минутын орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota landcruiser 80 маркийн автомашин онхолдож, жолооч 51 настай иргэн Б-гийн амь нас хохирчээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 53 ЖОЛООЧИЙГ СААТУУЛАВ
Мөн цагдаагийн байгууллагаас явуулсан хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Хяналт шалгалтаар согтуурсан үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр зөрчил бүртгэгджээ.



