x

ААН-үүд халдвар хамгааллын зааврыг дагаж, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэв

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга өчигдөр гаргасан. Уг захирамжийн үйлчлэлийн талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс цахимаар мэдээлэл хийв.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан.

Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн.

Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна. Тиймээс тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн.

Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн.

Иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулсан” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна.

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрафонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг анхааруулав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү захирамжийн үйлчлэлийн талаар асууж, тодруулсаар байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг судалж үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ, ажлын байргүй боллоо, амьдрал ахуй доройтлоо гэх мэт саналууд давамгайлж байсан.

Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу, эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан билээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд халдвар хамгааллыг маш сайн сахиж ажиллах хэрэгтэй. Харин мэргэжлийн байгууллагын зүгээс шаардлагатай хяналтыг тавьж ажиллах болно. Товчхондоо иргэдийг бүх талын эрсдэлгүй байлгахад анхаарч ажиллах юм гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 9 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top