Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй “Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл 17.2 км” замын ажил үргэлжилж байна.
Уг авто замын асфальт бетон хучилтыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, явц 59 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.




