Манай улсад коронавируст халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэн. Анхны тохиолдол болсон Франц улсын иргэнийг тухайн өдрийн дараа Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч 47 хоног эмчилж, эдгээсэн юм. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гаргаж үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарласан юм.
Түүнийг монголын ард түмэн "Анх-Отгон" хэмээн нэрлэсэн билээ.
Франц улсын иргэн маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэллийн тусгай нислэгээр эх орон руугаа буцах гэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Маргаашийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Европ руу явах иргэдэд тийз бичиж байгаа бөгөөд тус ранзит нислэгээр 13 улсаас 263 монгол иргэн эх орондоо ирнэ.



