Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 273 иргэн эх орондоо ирсэн билээ.
Өнөөдөр УОК-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн давтан нислэгээр БНСУ-д байгаа 271 иргэн ирнэ.
Харин маргааш Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 13 улсаас 263 иргэн эх орондоо ирнэ. Дөрөвдүгээр сарын 30-аас Тавдугаар сарын 2-ны хооронд үйлдэгдэх гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 807 иргэн эх орондоо ирэх юм.
Гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн 10 дахь нислэгийг өнөөдөр 09:07 цагт Улаанбаатараас Сөүлийг чиглэлд хөөрлөө.




