УОК-ын шийдвэрээр Сөүл, Франкфурт чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж нэн шаардлагатай байгаа иргэдээ татаж авахаар болсон. Энэ хүрээнд ойрын хугацаанд нийт гурван онгоцоор иргэдээ авахаар бэлтгэл хангаад байна.
Өнөөдөр "МИАТ" ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж долоон улсаас транзит хийсэн нийт 273 иргэнээ авах юм.
Энэ нислэгээр зөвхөн транзит нислэгт өгүүлэмжтэй иргэд ирэх бөгөөд аюулгүй байдлын үүднээс ийн шийдсэн байна.
Ойрын өдрүүдэд хийгдэх тусгай үүргийн нислэгээр нийт 807 иргэн эх орондоо ирнэ.
-
04.30-нд Сөүл-Улаанбаатар /транзит/, нийт 7 улсаас 273 зорчигч
-
05.01-нд Сөүл-Улаанбаатар, нийт 271 зорчигч /БНСУ-д байгаа иргэдээс/
-
05.02-нд Франкфурт-Улаанбаатар /транзит/, нийт 13 улсаас 263 иргэн.



