x

Тэр Харри Поттер биш

Гэрэл зургийг "ЗГМ"

Таксинд илүү хэдэн мөнгө төлөхдөө харамсдаггүй, орцны жижүүртээ өөрийн хэрэглэхгүйгээ илүүчилчихдэг хүмүүст талархая. Хэд хэдэн орцны жижүүртэй, тэдний хүүхэдтэй найзалсны эцэст бичсэн нийтлэл...

ТЭР ХАРРИ ПОТТЕР БИШ

Тэрээр шатны доод талын хонгилын жижигхэн зайд бага насаа өнгөрөөж байгаа. Гэхдээ түүнийг Харри поттер гэдэггүй Улаанаа гэдэг. Умгархан жижигхэн зайд байх нь түүний хувьд шийтгэл биш харин ээжийнх нь олсон сайхан оромж. Ээж нь ажлаасаа халагдвал оромжоо алдаж дараагийн нэгэн Улаанаад боломж гарна.

Улаанаагийнд 43 инчийн зурагт хэрэггүй. Учир нь гэрт нь тэр хогшил уртаараа байтугай өргөнөөрөө ч багтахгүй. Тэдэнд босоо душ байтугай крантны цорго ч байхгүй. Улаанаа хүүд хичээлээ хийж суух ширээ ч байхгүй. Нэг вандан, нэг сандлаас өөр зай үгүй учир түүнд ширээ бэлтгэх хэрэггүй болоод тэр.

Гэвч Улаанаа сайн сурдаг. Учир нь тэр “хичээлээ сайн сурвал жинхэнэ байшин машинтай болно” гэж итгэдэг тул хичээдэг. Ангийнхан нь хичээлээ тараад тоглохоор явцгаахад хамт явахыг хүсдэг ч Улаанаа гэр лүүгээ явдаг. Хааяахан нэг ангийхныгаа тоглохыг харж баясах гэж явсан өдрөө тэр уйлдаг. Учир нь түүнийг ээж аав нь “баячуудтай нийлж задарлаа” гэж зоддог. Тэр буруу зүйл хийсэн гэж боддог тул гомддоггүй. Мөн баячууд болон бид нар гэсэн тусдаа хүмүүс байдаг юм байна гэдэгт гомддог.

Найзуудаа дагаж явж болохгүйтэй адил хэн нэгнийг гэртээ авчрах хориотой. Үүнийг хэн ч хэлээгүй ч тэр ийм дүрэм бийг зөнгөөрөө мэдэж даган мөрддөг. Нөхөд нь пүүзнийхээ талаар яриа өрнүүлэхэд тэр комиссын дэлгүүрээс авсан гутлаа бусдаас нуухыг хичээдэг. Тэрээр төрсөн өдрөөрөө компьютер авахуулахыг хүсдэг ч “юу авахуулах вэ” гэж асуухад нь “юу ч хэрэггүй” гэж хариулдаг.

Тэр автобусанд суух дургүй. Өрхийнх нь зардлын төсөвт Улаанаагийн унааны зардал тусгагдаагүй. Иймд тэр кондукторт нудчуулахаас алхахыг илүүд үздэг. Тэр орондоо орохдоо “өнөө шөнө согтуу залуус манай орцонд л битгий орж ирээсэй” гэж бурхандаа залбираад унтдаг. Өглөөд босохдоо “урд шөнө гайгүй хоносон уу” гэж ээжээсээ асууж сэрдэг.

Улаанаа багшдаа “мөнгө авчирсангүй” гэж загнуулахаас илүү хамгийн мундаг гэж боддог аавыгаа “орц муу цэвэрлэлээ” гэж хэн нэгэнд загнуулахад илүү сэтгэл нь шаналдаг. Тэр “залуу ах нарыг гэр оронтой байж яагаад орцонд шээдэг юм” гэж асууснаасаа болоод зодуулсан. Гэвч энэ талаар гэрийнхэндээ хэлээд дэмий гэх дүгнэлтийг мөн л бие даан шийдсэн.

Гэвч тэр аз жаргалтай. Түүн шиг аав, ээжтэйгээ хамт үргэлж унтах боломж бүх хүүхдэд үгүй. Ээж аав нь муудалцаад өөр өөр өрөөнд орчихдоггүй, унтсан ч тэврэлдээд унтах учир дорхноо эвлэрэхээс аргагүй.

Тэдний гэрийнхэн удирдлага булаалдаж хэрэлддэггүй, учир нь тэд зөвхөн фм сонсож оройг өнгөрөөдөг. Өвөлд хүйтэн ч илүү хүйтнийг тэд мэдэх учир дулаахан санагддаг. Өрөөнийх нь халаагуураас илүү өөрсдийнх нь биений илч тэднийг шөнийн хүйтэн дааруулдаггүй. Өглөөд Улаанаа хөнжил дотроо хувцсаа өмсөөд л босно.

Өдөр сургуулийнхаа жорлонд орно гэж бэлтгэж 00-ийн цаас хармаалж гарна. Оройд хоол хийх хэсэгхэн хугацаанд л тэдний гэр халчихна. Эхний аягатайгаа идэж эхлэхээс өмнө хацарнууд нь улаа бутарч инээд хөөр цалгина. Ээж нь гурилтай эсвэл будаатай гэх хоёрхон төрлийн хоол хийдэг ч хийсэн хоол бүхэн амттай санагддана. Тэднийд хөргөгч байхгүй. Иймд өдөр бүр хоолны материал авдаг.

Гэрийнх нь томчууд сонгууль болохыг хүлээдэг. Мөн гэр бүлийнх нь амьдралыг нь бяцхан Улаанаа биш улс төрчид өөрчлөнө гэдэгт найддаг.

Тэр Харри поттер биш, Улаанаа. Иймд түүний амьд­ралыг хэн ч сонирхдоггүй.

Б.Энхмандах /2012 он/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 47 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 48 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 30 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 3 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 17 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 20 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 26 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 28 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 30 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 32 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 33 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 51 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 53 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 8 цаг 59 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 8 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 38 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 39 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top