Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум “Улаан жиргээ гэх газар 2020 оны 04 сарын 27-ны өдөр загас барихаар явж байгаад алга болсон иргэн Б-г эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч Т.Сүхбаатараар ахлуулсан 8 алба хаагч, 1 эрэлч нохой, Цагдаагийн газрын 5 алба хаагч, ар гэрийн 4 хүний хамт зохион байгуулан ажиллаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаар дулаарч байгаа энэ үед ард иргэд та бүхэн гол, мөрөн, нуурын эрэг дагуу зорчихгүй байж усанд осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү!


![]()



