Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн тойргийн Баруун түрүү чиглэлийн зорчих хэсгийн эгнээг тус авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд хааж засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.
Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг анхаарууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар



