Өнөөдөр Улсын Онцгой комиссын 20-р хурал Төрийн ордонд болж байна.
Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Энэ талаар сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээллээ. Тэрээр "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа" гэжээ.
Мөн өнөөдрийн хурлаар зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна.



