Сангийн сайд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Дэлхийн банкны удирдлагууд "Тогтвортой амьжиргаа-3", "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах" гэсэн хоёр төслийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гаригт баталснаар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг хоёр төслийн нийт санхүүжилт болох 53 сая ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас манай улсад олгож байгаа юм.
Тодруулбал, "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд орон нутгийн төсвийг ил тод болгох нь энэ төслийн гол зорилго юм.
Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах бөгөөд олон тооны шинэ барилгууд дулаан хангамжид холбогдсоноор агаарын бохирдол буурна.
Дэлхийн банкны амжилттай төслүүдийн нэг нь "Тогтвортой амьжиргаа" төсөл юм.



