x

Иргэдийн гарын үсгээр өмч хураадаг үе ирэв үү?

Монголчууд 1930-аад онд өмчөө хураалгаснаас болж төр засагтаа тэрсэлж байсан түүхтэй. Социалист түүхэнд хэдэн лам нар дээрх хэргийг өдөөгөөд нам даруулсан гэдэг. Үнэн хэрэгтээ тухайн үеийн сүм хийд, чинээлэг давхаргынхан ч өртсөн гэдэг нь өнөөдөр ил болж байна.

Монгол өмчийг нийгэмчилсний дараа социалист өмч гэсэн ойлголт гарч, иргэдийг хувийн өмчтэй байхыг хуулиар хоригложээ. Социализм амины өмч гэсэн нэр томьёо гаргав. Энэ амин зуулгын хэмжээний өмч гэсэн үг. Монгол социализмын үед дээд тал нь 22 сая малтай болсон. Харин иргэд 75-аас дээш бог малтай байхыг зөвшөөрдөг байжээ.

Гэхдээ ийм хэмжээний малтай иргэд тун ховор байсан гэдэг. Учир нь хэдэн харж, хянадаг Ардын хянан шалгах, Намын хянан шалгах гэх мэт хүчний байгууллагаас илүү эрхтэй байгууллагууд байсан. Хэн нэг нь нийтийн худалдаанд гараагүй зүйлийг хэрэглэвэл тэр дороо л Ардын хянан шалгахад дуудагдана. Байшин барих нөхөр худалдаанд гарсан хүнсний бүтээгдэхүүний хайрцаг ашиглахаас хэтэрч болохгүй.

Гэхдээ энэ бүхнийг илрүүлэх арга тун нарийн, хүнлэг бус тогтолцоотой. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Ялангуяа хэн нэг нь социалист өмчөөс хумсалсан бол өршөөлгүйгээр намын хянан шалгах хороонд мэдэгдэх үүрэгтэй. Ийм замаар социализм иргэдийг өмчгүй болгосон. Иргэдийн мэдээллээр намын, ардын хянангууд өмч хураасаар 1990 онтой золгосон.

Харин 1990 оноос иргэдийн өмчийг хязгаарлахаа больсон. Түүгээр ч зогсохгүй хувийн өмч бусад хэлбэрийн өмчүүдтэй хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ. Ингэснээс 1990 оноос ганзганд явсан цөөнгүй иргэд банктай, үйлдвэртэй болж чаджээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил авч явж байгаа. Энэ нь зах зээлийн эдийн засагт бараг шилжсэнийг батална.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүний эрх чөлөөний баталгаа болсон хувийн өмч рүү дайрсан мэдээ гардаг боллоо. Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4500 шахам иргэдийн гарын үсэгтэй хүсэлт. Дээрх иргэд сумандаа байдаг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр засаг буцааж авахыг хүсч байгаа юм байна.

Тэдний үзэж буйгаар тус үйлдвэрийг 2015 онд Худалдаа хөгжлийн банкны харьяа Бейзмэнт ХХК хувьчилж авсан аж. Үйлдвэрийг хувьчилснаар ашиг ихээр буурч, цалин мөнгөө тавих нь хүндэрсэн бололтой юм. Үүнээс үүдэж Сайхан сумын иргэд төр засагтаа хандаж үйлдвэрийг нийгэмчлэх хүсэлт гаргасан гэнэ. Монголчууд 80-аад жилийн өмнө хувийн өмчтэй байхын төлөө тэмцэж байсан бол энэ удаа хувийн өмчийн эсрэг санал гаргасан бололтой. Өнөөдөр коронагаас болоод олон үйлдвэр, аж ахуйн газрын санхүү хүндэрч байна. Монголчуудад гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ үед хувийн өмч рүү тэр тусмаа төр засагтаа захидал бичээд авчих санаархал дэлхийд муу дохио болж очно.

Ийм жишиг тогтвол Эрдэнэтийнхэн, Өмнөговийнхон төр засагтаа захиа бичиж чадна. Харин хувьчлал хууль бусаар явагдсан иргэдийн захидлаар биш төр хуулиараа шийдэх ёстой. Ямар ч тохиолдолд иргэдийн захидлаар төр засаг хувийн өмчид халдаж болохгүй. Энэ үйлдэл Азийн цээжин дэх ардчилсан Монгол үгүй болсныг дэлхийд харуулна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • АБ (66.181.191.135)
    хувчилал нь булхайтай бол шалгаад буцаах нь юун буруу бхв.Үндэслэлгүй хөрөнгөжсөн нам дагсан нөхөд их бга да
    2020 оны 04 сарын 28 | Хариулах
  • Нацаг (66.181.161.16)
    Ардчилал нэрээр луйвараар авсан тэгээд ард түмнийг боол мэт ажилуулж бгаа Монголд ардчилал гэж бгаа юм уу хүний эрх ашиг хамгийн ихээр зөрчиж бна баян бол хүн ядуу бол хүн биш болчихоод байна хууль хэн зөрчиж байна дандаа баян эрх мэдэлтэнгүүд байна энийг ардчилал гэхгүй ээ
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.81)
    Манай иргэд өөрсдөө ХХБ, УББанкаар нь үйлчлүүлэхгүй байж эх ороноо хамгаалж ухамсартай байх хэрэгтэй.
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
  • Эрдэнэдалай (103.57.92.137)
    Луйвраар авсан бол буцааж өгөх ёстой! Монголд аливаа өмч хувьчлагдахад зөвхөн эзэн нь баяждаг тэнд ажилладаг хүмүүс бүгд хохирдог! Ийм жишээ олон бий...
    2020 оны 04 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top