x

Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав.

Жил бүрийн өдийд “Их хотын цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг хийдэг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг жилдээ 5-6 удаа зохион байгуулдаг юм.

Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор олон нийтийг хамруулахгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийж байна. Зарим хувийн аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус бүхий л байгууллага, ААН болон иргэд их цэвэрлэгээг нэг цагт эхлээд 90 минутын турш үр дүнтэй, үр бүтээлтэй хийхийг уриалдаг. Энэ жилийн хувьд олон хүнийг төвлөрүүлэхгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагууд их цэвэрлэгээг хийж байна.Сүүлийн үед иргэдээс энэ их цэвэрлэгээний арга хэмжээг дэмжин сар бүр тогтмол хугацаанд хийж иргэдэд дадал зуршил бий болгооч гэсэн санал, хүсэлт их ирэх болсон. Өнгөрсөн жил “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг хийсэн нь маш их үр дүнд хүрсэн” гэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 8,646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ.

Гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлт ирэх даваа гаригт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэх юм. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна.

Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ.

Бүх нийтийн их цэвэрлэгээ амралтын хоёр өдөр үргэлжлэх аж.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 2 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 2 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 7 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 8 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 8 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 9 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 10 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top