Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд байрлах хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу тохижуулж байна.
Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайн тохижилтын ажил өнөөдрийн байдлаар 85 орчим хувьтай байгаа аж.
Одоогоор сагсан бөмбөгийн талбайг зориулалтын резинээр бүрэх ажил, явган хүний замын хавтан суурилуулах, хөлбөмбөгийн талбайн шугам будгийн ажил дууссан. Харин хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил, орох гарах постны дотоод засал, угаалгын өрөөний ажлууд хийгдэж байна.
Нийт 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байна.
Спортын талбайг ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.





